Жүжигчин Б.Тамир ээлжит салалтаа хийв үү?

Б.Тамирыг  урлагийн гэр бүлээс гаралтай авьяаслаг, царайлаг нэгэн гэж үзэгчид үнэлдэг. “Аз жаргалын шок” уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж хэр мэдрэмжтэйгээ харуулсан тэрбээр удахгүй нээлтээ хийх  “Миний ах атаман” киноны зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Уран бүтээлийн хувьд ийм олзтой яваа тэрбээр хувийн амьдрал дээрээ ихээхэн асуудалтай нэгэн.  “Маск” продакшны жүжигчин Г.Золзаяатай хамтын амьдрал зохиож Цэгц-Үжин нэртэй хөөрхөн охинтой болцгоосон ч, удалгүй хоёр тийш болсон. Тэдний салсан шалтгааныг Золоо нь топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс залуу Цэгцбаатартай хайрын романс үүсгээд Тамираадаа гардуулсан гэх яриа байдаг. Гэхдээ Тамираа нь ч төд удалгүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёлтой хайрын романс үүсгээд хамтран амьдарсан билээ. Тэгээд ч тэр үү, ямарч байсан Золоо нь нөхрөөсөө салсан шалтгаанаа Соёлоо дундуур орсон гэж ярьж явдаг. Гэр бүл салгасан гэх хэл аманд орсон Соёлоо нь  “энэ учралдаа би огтхон ч харамсдаггүй. Учрах ёстой хүмүүс нь учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг биз дээ. Тамираа охиноо өөр дээрээ авч өсгөнө гэвэл би өөрийн хүүхэд шиг л хайрлана” хэмээсэн байдаг. Гэтэл ингэж ярьж байсан хосын харилцаа ч хэврэгхэн байжээ. Тамираа өөрийн фэйсбүүк хуудсандаа Соёлоотой Relationship байсан бол саяхнаас  өөрийгөө single болсноо зарлаад байна. Түүнээс Соёлоо та хоёр салсан юм уу? гэхэд Соёлоогоос л асуу гэж хариулж байна. Харин нөгөө Соёлоо нь Солонгос улсад амарч байгаа гэнэ.

Г.БӨРТЭ


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    Золоо найз залуутай болчихсон байдаг уул нь энэ хоёрыг нийлвэл зүгээрсэн хөөрхөн охинтой юм чинь нийлээсээ
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • өөө
    ийм амархан салах байсан юм уу шал утгагүй юм аа яацарчихсан юм болдоо
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин
    загвар урлагийнхны завхайрал гэж дуусашгүй ээ,энэ нэг тэнэг тип байна ,наалдаж л байдаг салж л байдаг,тэмбүүрсэн тип
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025