“Хүн болгон 100 хувь тэгш биш болохоор манай Ганаа ч гэсэн 100 хувь тэгш биш байж магад. Гэхдээ яг надад таарсан, зориулагдсан хүнийг бурхан надад заяачихсан юм болов уу гэж боддог” хэмээн ярьж байсан "жижиг" Д.Халиун одоо өөр залуутай амьдрал зохиогоод гялалзчихсан яваа. Бурхан түүнд зөвхөн Ганааг заяагаагүй юм байна гэдгийг амьдралаараа харуулж явна. Тэд хоёр дахь удаагаа хоёр тийш болохдоо бүрмөсөн салцгаасан юм.
С.Насантулга гэх менежер залуутай сэтгэл нийлсэн Д.Халиун Ганаадаа ихэд тунирхдаг байсан бөгөөд өөрт нь гар хүрдэг тухай ойр тойрныхондоо ярьдаг байж. Ээж Р.Гэрэлээс нь салсан аав нь ч охинд нь гар хүрдэг гээд Ганаад ихэд ам муутай байдаг аж. Гэтэл Ганаагийн ойр тойрных нь хүмүүс Д.Халиуныг хэтэрхий эрх, дураараа бүсгүй. Хэзээ ч Ганаа түүнд гар хүрч зүрхлэхгүй. Ганаа тийм хүн биш. Д.Халиун өөрөө л эхэлж түүнийг орхисон гэж ярих. Гээндээ ч, гоондоо ч гэж үг байдаг хойно залуусын хэн хэнд нь болж бүтэхгүй тал байдаг л биз. Ямартай ч Ганаа одоо өөр бүсгүйтэй нийлсэн билээ.
Д.Халиуны тухайд ээжийн ганц охин. Ээж Р.Гэрэл нь “Тань руу нүүж явна” киноны Жаргалын дүрээрээ олонд танигдсан сэтгүүлч, яруу найрагч эмэгтэй билээ. Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн Р.Гэрэл газар дээрх ганц охин Д.Халиуныхаа боловсролд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийсэн гэдэг. Магистрт сурч, Москвад 5 жил байх хугацаандаа охиноо хамгийн сайн сургуульд сургаж, цагийн багшаар хичээлийг нь заалгуулж, суурь боловсролыг нь сайн олгож чадсан аж. Тиймээс ч охин нь өдгөө боловсролын хувьд хаа ч гологдохгүй чадварлаг нэгэн болж. Харин Р.Гэрэлийн тухайд хүүхдээ цөөдүүлсэн нь өөрийнх нь алдаа байсан тухай дотроо уудлан ярьж суух.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна