Х.Бадамгэрэлийн шилдэг хамтрагч хэн гээч...

"Мiss Mongolia" тэмцээний тэргүүн байрын эзэн, “Андра” загварын агентлагийн захирал мисс Х.Бадамгэрэл хувь, хувьсгалын ажлын аль алийг нь төвхнүүлээд авсан адтай нэгэн. Тэр бүр эрчүүдтэй нэр холбогдож байгаагүй тэрбээр нэг хэсэг рок попын тогоо руу өнгийгөөд авсан Becky буюу  Г.Мөнхбаяртай амьдрал холбож, үрийн зулай үнэрлэсэн. Нөхөр нь түүнийг ёстой л алган дээрээ бөмбөрүүлж, хийх дуртай ажлыг нь дэмжиж тэтгэдэг хамгийн шилдэг хамтрагч нь гэнэ лээ. Х.Бадамгэрэл ч дайчин нэгэн. Ямартаа л  төрөх хүртлээ ажлаа  хийж байгаад “Шилдэг модель” тэмцээний шалгаруулалтаа хийж дууссаны маргааш нь амаржиж байхав. Тэрбээр өөрийгөө ажилдаа үнэхээр дуртай нэгэн гэж тодорхойлдог юм билээ. Тиймээс ч хөл хүнд байсан олон сар ажлаасаа огт холдоогүй биз ээ.

 

 

 

 

 

 


 

Н.ДАРИЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025