Соло гэж хэн бэ?

“3 охин” хамтлагийн дуучин Соло буюу  Д.Солонгын талаар элдэв мэдээлэл гарахгүй биш гардаг. Гоо сайхны хагалгаанд орсон, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн бага хүүтэй амрагийн харилцаа үүсгэсэн гэхчлэн олны танил бүсгүйн хувиар янз бүрийн л асуудалд орж явдаг тэрбээр ер нь яг хэн бэ? Энэ асуултад хамтдаа хариулт хайя.

- Дотор хүн нь ямар вэ гэдгийг мэдэхгүйгээр зөвхөн сонин, хэвлэлээр гарсан мэдээлэлд итгэж, түүгээрээ сэтгэж,  ярилцах гэх хандлага зарим хүмүүст байдаг. Тэр нь хэцүү санагддаг ч, тиймэрхүү зүйл зөвхөн өөрт нь тохиолдоод байдаггүй. Бусад олны танил хүмүүст ч тулгарч байгаа учраас  тайвширдаг хэмээн Д.Солонго ярьсан байдаг. Тэрбээр  олны танил байхын давуу тал хавьгүй  их гэдгийг  сайн мэднэ.

-Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж,  төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ. Тэрээр эмээгээ өөрийг нь  урлагийн хүн болох замд оруулсан хүн  хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна. Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт  биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ.  Түүнийг сайн мэдэх хүмүүс “их зарчимч, за гэвэл ёогүй хүн” гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.

-Тэр анх ангийнхаа хүүхдүүдийн хамт “Ирээдүйн одод” тэмцээнд орж Гранпри шагналын эзэн болж байж. Тэндээс л “3 охин” хамтлагаа байгуулах, өнөөдрийн амжилтаа олох суурь тавигджээ. Хамтлагаараа анх удаа тайзнаа гарсан тэр мөчид  “Жаахны мөрөөдлөө ингээд л нэг өдөр биелүүлдэг юм байж” гэж  бодон маш их баярлаж байснаа тэр дурсаж байна. Сонирхолтой нь, тэр тайзнаа гарах бүртээ сандардаг гэсэн. Хөтлөгч нэрийг нь зарлаад л  тайзан дээрээ гарах хүртэл бүх юм жингүйдээд байгаа юм шиг л мэдрэмж төрдөг аж. Гол нь юунд орж байгаа билээ, яах билээ, юу гэж хэлэх билээ гээд  л. Хэлэх үгээ амандаа байн байн хэлж сандардаг аж. Ер нь тайзнаа гарах бүрт мэдэрдэг энэ мэдрэмж хэзээ ч түүнээс салахгүй байх гэж боддог юм билээ.

-“3 охин”-ы амжилт мэдээж хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Гэхдээ гишүүн тус бүрийн зүгээс оруулж буй хувь нэмрээ хэрхэн тодорхойлох нь сонин. Тэгвэл Д.Солонго “сэтгэл санаа, зорилго, хүсэл мөрөөдлөө нэгтгэж чадсан бид гурвын зүрх сэтгэл хамгийн түрүүнд хэлэгдэх байх. Гурвуулаа яг адилхан зорилготой болчихоор уран бүтээлээ хийхээс өөр зам байхгүй. Хийж байгаадаа ч дуртай, хайртай болчихдог юм байна лээ. Дургүйд хүчгүй гэж үг байдаг. Тэгвэл бид гурвын хувьд “Дуртайд хүчтэй”-л гэж хэлмээр байна” гэж байсан.  

-Түүнд маш том зорилго бий ч, хэлмээргүй байна гэсэн.  “За” сангийн гишүүн “3 охин” хамтлаг  нийгэм рүү хандсан олон ажлыг хийхийг зорьдог, хийсээр ч байгаа. Тэрдундаа бяцхан хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аянтай байнга хамт байдаг. Хамтлагийнхаа зүгээс чадах бүхий л зүйлээ хийхийг зорьдог аж.

-Тодорхой цаг хугацааны дараа уран бүтээлээс хөндийрлөө гэхэд юу хийх вэ хэмээн асуухад “..Дуунаас холдоно гэсэн ойлголт одоогоор алга. Гэхдээ үнэхээр тийм зүйл гарвал ямар ч байсан “дуртайд хүчтэй”  зүйл  хийх байх” гэсэн юм.

-Харин  гэр бүл төлөвлөлт дээр анхаарч байгаа ч, тэгтлээ яарахгүй байгаа гэнэ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    yanhan
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • ok
    za dahij l bitgii nuur amaa oroldooroi doo,..arai hetreed baigaa shuu, odoo ene chigeeree baival hoorhon bna, nembel tegeed shulam shig l haragdana shuu
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025