Громовын хүн

Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай гэгч нь өндөр ач холбогдол бүхий албан тушаалууд дахь улстөрийн томилгооны эсрэг байдаг гэдгээ өнгөрөгч сонгуулийн үеэр ярьж явсан нэгэн билээ. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн “Эрүүл чийрэг монгол хүн” дэд ажлын хэсгийн ахлагч гэгдэн явсан тэрбээр Татварын байгууллагын толгойд угаас улстөрийн томилгоогоор суусан нэгэн. Т.Батмагнай дарга болонгуутаа  “…Та бүхнийхээ халуун дулаан гэр бүлд нэг гишүүн болж орж ирлээ. СЯ-ны сайдтай 10 зүйл, заалттай гэрээ байгуулсан бөгөөд Монгол улсынхаа төлөө төрийн хүний сэтгэлээр хариуцлагатай, найдвартай ажиллах үүргийг хүлээж аваад ирлээ. Б.Баттөмөр дарга Татварын албаны шинэчлэл хийх хөрсийг сайн бэлдэж өгсөн бөгөөд Татварын шинэчлэлийн 2 дахь аян явж байгаа мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон ажлуудыг эхлүүлчихсэн ийм хүнээс ажил авч байгаадаа баяртай байна…” гэж байсан. Харин өнгөрсөн хугацаанд шинэчлэлийг хэр үр дүнтэй хийж байгаа вэ гэдэг нь асуудал юм. Түүнчлэн Т.Батмагнайг ярьж хэлснийхээ эсрэг явдаг нэгэн гэдэг. Түүний карьерын угшлыг аваад үзэхэд бас нэлээн юм бий.

Ажил хөдөлмөрийн гараагаа алдарт Хотш банкнаас эхлүүлж байсан гэх түүний нэр Анод банкны асуудлууд дунд ч явж байдаг. Харин ТЕГ-т ирэхээс өмнөх албан тушаалыг нь харахад Чингис хаан банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирлын статустай байгаа юм. Тэгэхээр Чингис хаан банк гэхээр “Чёрные братъя” гэх мафийн уг­шил­­тай Громов гэгч Орос нөхрийн банк гэдгээр нь л уншигчид маань мэдэх биз. Харин тэр банкных нь үйлчилгээний тухайд монголын жирийн иргэдэд наалдаад байдаггүй. Хэсэг бусаг цөөн олигархиудад үйлчилгээ үзүүлэгч газар гэгддэг.

 

Миллениум Секьюритис Менежмент болон Корал Си Холдинг гэх хоёр компанийн эзэмшилд байдаг Чингис хаан банк Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банктай хамтран Монголын “Хадгаламж банк”-ийг хувьчилж авсанаа ОХУ-ын “Коалка групп”-т худалдаж байсан билээ. Харин “Жаст групп” 2010 онд ”Хадгаламж банк”-ийг эргүүлэн авсан. Гэхдээ л ард нь мөнөөх Оросууд нь байсаар байгаа гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Ер нь бол Т.Батмагнай нь монголын бизнесмэнүүдээр халхавч хийн мах, шатахуун гээд бүхий л бизнест гар дүрсэн Громов гэгчийн гарын хүн гэдгийг тодотгох нь зөв болов уу. Бас болоогүй Громов гэгч нь манай бизнесмэнүүдийг айлган сүрдүүлдэг, араас нь машинаар элдэн хөөж, бууддаг гэдгээрээ нэлээн дуулиан дэгдээж байсан нэгэн юм.

М.Мөнхжин

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025