Найруулагч Зак Снайдерийн найруулж Бен Аффлек, Хэнри Кавил нарын гол дүрд нь тоглохоор болсон “Batman vs Superman: Dawn of Justice” киноны зураг авалт эхлээд байгаа юм. 2016 онд нээлтээ хийх тус кинонд DC комикийн бас нэг дүр болох “Гайхамшигт Эмэгтэй” буюу Wonder Woman гарах юм. Харин Гайхамшигт Эмэгтэйн дүрд Израйлийн мисс асан Гал Гадот тоглохоор болсон. Та бид түүнийг “Fast and Fusious” цувралын Жизелийн дүрээр сайн мэдэх билээ.
Энэхүү мэдээлэл цацагдсны дараа үзэгчид шүүмжлэгчдийн зүгээс багагүй шүүмжлэл ирж байсан боловч өнгөрсөн бямба гаригт Сан Диего хотод болсон Comic – Con наадмын үеэр түүнийг тайзнаа гарч ирэхэд фэнүүд нь халуун алга ташилтаар угтаж авсан юм.
Түүний Гайхамшигт “Эмэгтэй хувцас” нь “Wonder Woman” –ы бэлгэ тэмдэг болсон улаан, цагаан, цэнхэр өнгө бүхий хослолоос огт өөр бөгөөд арьсан мэт материалаар хийгдсэн байна. Мөн гартаа том илд барьсан байсан юм. Гайхамшигт эмэгтэйн гол зэвсэг болох “The Lasso of Truth” буюу “Чин үнэний уурга” ташаанд нь зүүлттэй байх ажээ.

Жүжигчин бүсгүйн фэнүүд түүнийг “Гайхамшигт эмэгтэй”-н дүрийг бүтээх болсонд баяртай байгаа аж. Гэвч хэт туранхай “Гайхамшигт эмэгтэй”-н дүрд тохирохгүй хэмээн шүүмжлэх үзэгчид ч олон байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна