Кэси хэмээх есөн настай шнауцер үүлдрийн нохой хоёр жил гаруй уулзаагүй байсан эзэнтэйгээ уулзаад ухаан алдаж буй хөгжилтэй бичлэг youtube сайтад тавигдсанаасаа хойш олон хүний анхаарлыг татах болсон.
Нохойн эзэн Ребекка Светина хэмээх бүсгүй Пэнсилваниа дах төрсөн гэртээ хуримын ойгоо тэмдэглэхээр нөхрийн хамт иржээ. Харин түүнийг ирэхийг харсан Кэси нохой Светинагийн урд зогсолтгүй гаслажээ. Улмаар энэ нь түүнийг хэсэг хугацаанд ухаан алдахад хүргэсэн байна.
“Бид түүнийг тэгж ухаан алдана гэж огт төсөөлөөгүй. Азаар тэр сайн байгаа “хэмээн нохойн эзэн Светина ярьсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна