Амиа хорлохыг завдсан Г.Сарангэрэлд ял оноолоо

Х.Тэмүүжин сайдтай амрагийн холбоотой гэх асуудлаар нийгэмд танигдсан Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан гэх мэдээллийг өмгөөлөгч нь өгөөд байсан. Тэгвэл тэрбээр хар тамхины хэргээр ял сонслоо. Г.Сарангэрэл нарыг өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө 03.00 цагийн үед  машинтай явж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан саатуулсан байдаг. Ингэхдээ тэднийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Тодруулбал, тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйн ангиар шалган улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан.

Харин өчигдөр Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай болж тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутгажээ.

Шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж. Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноолоо. Мөн хэрэгт холбогдсон н.Гэрэлд 1.8 жил, н.Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзах, н.Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлууллаа.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан н.Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Н.ДАРИЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025