
Колумбын нэрт дуучин Шакира дахиад хөл хүндтэй болсныг түүний дотны найз хэвлэлд батлан ярьжээ. Шакира Испанийн шигшээ багийн хөлбөмбөгч, өөрөөсөө 10 дүү Жерар Пикетэй ханилж, ууган хүүгээ 2013 оны нэгдүгээр сард төрүүлээд Милан гэдэг нэр хайрласан билээ.
Тэгвэл Fox News Latino-д Шакирагийн найз Карлос Вивесийн ярьснаар бол Милан хүү тэрсхэн дүү охинтой болох гэж буй бололтой.
Карлос Вивес “Энэ үнэн. Шакира дахиад жирэмсэлсэн. Тэр их жаргалтай байгаа. Гэхдээ энэ удаад Шакира, Пике хоёр хүүхдийн ягаан өнгийн хувцас авах байх аа” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл, Шакираг хэвлийдээ охин тээж байгаа гэж хэлжээ.
Шакира хэвлэлд ярилцлага өгөхдөө аль болох л олон хүүхэдтэй, өнөр бүл байхыг хүсдгээ хэд хэдэн удаа өгүүлсэн удаатай. Тэрбээр “Хэрвээ хөгжмийн ертөнцөд би ажилладаггүй байсансан бол Пикедээ дахиад ойрхон хүүхэд төрүүлж өгөхгүй юу. Ер нь би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Найм, есөн хүүхэдтэй болохсон гэж боддог. Хөлбөмбөгийн нэг багтай болчихвол хөөрхөн байхгүй юу” гэж ярилцлагадаа өгүүлж байжээ.
Шакира хөлбөмбөгийн дэлхийн аваргын хаалтын ажиллагаан дээр ая дуугаа өргөхдөө хэт задгай бус хувцасласны зэрэгцээ алдартай бүжгээ ч гавьтай хийлгүй, тун даруухан байдалтай харагдсан нь түүнийг хөл хүндтэй байж магадгүй гэсэн цуу дэгдэхэд хүргээд байсан юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна