
“Бүрэнхий” цувралд Белла Своны дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй Кристен Стюарттай хоёр жилийн өмнө учир ургуулж, дуулианы эзэн болсон найруулагч Руперт Сандерс гэр бүлээсээ салжээ. Кристен Стюарттай амрагийн харьцаатай байсныг нь хэвлэлээр олж мэдсэн эхнэр Либерти Росс нь Сандерсийг дахиад гэртээ ирэлгүй, тэр чигээрээ салахыг санал болгосон юм. Гэлээ ч Сандерс гэр бүлээсээ илүү үнэтэй зүйл үгүй гэдгийг ойлгуулахыг хичээж, албан ёсоор уучлалт хүртэл гуйсан. Гэвч тусыг олоогүй бололтой. Либерти Росс Лос-Анжелесийн шүүхэд салах өргөдлөө аль хэдийнэ өгчээ.
Руперт Сандерс болчимгүй зангийнхаа уршгаар гэр бүлээ алдаад зогсохгүй, Лос-Анжелес болон Лондон дахь харшаа алдаж байгаа гэнэ. Мөн хоёр хүүхдэдээ сар бүр ихээхэн хэмжээний тэтгэмж төлөх ёстой болж байна.
Руперт Сандерс, Кристен Стюарт хоёрын романс зөвхөн нэг гэр бүлийг салгаад зогсоогүй. Кристен Стюарт ч хэсэг зуур “толгой эргэснийхээ” төлөөсөнд “Бүрэнхий”-д хамтдаа тоглосон Роберт Паттинсоны итгэлийг алдсан билээ. Паттинсон хэд хэдэн удаа Стюартыг уучлахыг хичээж, эргээд хамтдаа байж үзсэн ч гэсэн нэгэнт сэв суусан сэтгэл нь харилцаагаа таслахад хүргэсэн юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна