“Шоу биз” нэвтрүүлгийн хөтлөгч Зулаа гэхээр “мөөм” гэх хочтой, гоё сайхнаараа гайхуулсан бүсгүй санаанд тань бууж байгаа биз. Тод ялгараад байх өнгө төрхгүй, уйтгартай нэвтрүүлгүүд ноёлсон телевизийн салбарт энтертайнмэнт нэвтрүүгийн хөтлөгчийн хувиар яах аргагүй од болж чадсан түүний үндсэн имиж нь хэт задгай мэт байр байдал нь. Тиймдээ ч тэр залуусыг жинхэнэ байлдан дагуулж чадсан. Цөөнгүй залуустай ч нэр холбогдсон. Дуучин Д.Болд, “Симба” Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энх, Н.Номтойбаяр гэхчлэн олонд танил хүмүүстэй амрагийн харилцаа үүсгэсэн гэгдэж явсан тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд харин чимээ багатай байх болсон. Шалтгаан нь жинхэнэ хайраа олж, намба суусантай нь холбоотой гэгдэж байсан. Түүнийг төлөвшүүлсэн хайрын эзэн нь “UBS music”-ийн хөтлөгч байсан, “Хадаг” киноны гол дүрд тоглодог Цэцэгийн экс найз залуу Тэмүүжин гэх залуу байсан. Тэгвэл Зулаа бүсгүйн энэ сонголт ч бас биш байсан бололтой. Учир нь Зулаа Тэмүүжингээсээ салсан гэдгийг ойр тойрных нь хүмүүс ярьж байна. Залуусын харцыг булаасан сайхан бүсгүй Зулаа өдөр бүр сюрприз барьж, хайраа тунхагладаг байсан залуугаасаа салж, шинэ хайраа хайж эхэлсэн бололтой.


Сэтгэгдэл (5)