Б.Амархүү дуучин биш дарга болов

Хойд хөршийн том шоунд “том” хэмжээнд оролцож, өөрийгөө тод харуулсан Б.Амархүү Монгол эх орондоо амьдралаа төвхнүүлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Дурлалт бүсгүй О.Ариунзултайгаа хэсэг хугацаанд сайдаж муудсаны эцэст учраа олж, хамтдаа амьдарч буй. Тэрчлэн тэдний хуримын тов хэзээ гарах бол гэсэн хүлээлт дуучин залуугийн фенүүдэд бий нь дамжиггүй. Тэгвэл Б.Амархүү уран бүтээлийн ажлаасаа нэлээд хөндийрч хувийн амьдралын өсөлт дэвшилтдээ ихэд анхаарах болсон байна. Тэрбээр  “Жигүүр гранд”-ын Маркетингийн албаны даргаар ажиллаж эхэлсэн байна. Уншигч та санаж буй бол Б.Амархүү, О.Ариунзулынхаа хамтаар “Жигүүр гранд”-ын тансаг зэрэглэлийн хотхоны рекламд тоглоод байсан нь ийм учиртай байж. За ямартай ч урлагийн карьераа ийн бүдгэрүүлэн харагдаж буй тэрбээр тун удахгүй хуримын зар дуулгах биз ээ.

Н.ДАРИЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025