Gee-гийн хаан поз

Монголын хип хопын урлагт өөрийн хэв маягаараа хүч түрэн гарч ирсэн реппэр бол Gee. Нийгэм дэх болж бүтэхгүй байгаа асуудлуудтай холбоотой өөрийн үзэл бодлоо шууд л хараалын үгсээр илэрхийлчихдэг тэрбээр эхэндээ бол ихээхэн шүүмжлэлтэй тулгардаг байсан. Харин одоо бол тэр хүлээн зөвшөөрөгдсөн.

Тэгвэл өөрийн орон зайгаа өөрийн хүчээр бий болгож чадсан реппэр маань зуны сайхан өдрүүдэд уран бүтээлээ хойш тавиад бусдын жишгээр аяны богцоо базаагаад замд гарчихсан яваа юм байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа  “аялалд явлаа” гэсэн пост үлдээгээд аялалдаа гарчээ.

Ер нь Gee энэ зун хэв маягаа нэлээд өөрчлөөд байгаа янзтай. Үргэлж л подволк, жийнс өмсдөг тэрбээр энэ удаа дээл сонгосон харагдана. Энэ зураг дээрх позыг нь ээ. Найрсагаар хошигноод хэлэхэд яг л хаан Чингис шиг суугаа харагдах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025