Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Английн “Манчестер Юнайтед” багийн тоглогч асан Пак Жи Сон өчигдөр хуримаа хийлээ. Тэрбээр өнгөрсөн 25-ны өдөр Солонгосын хөлбөмбөгийн K League–ийн бүх оддын тоглолтын хүрээнд хөлбөмбөгийн спортоосоо зодог тайлах тоглолт хийсэн билээ.
Ази тивийн хамгийн алдартай, амжилттай хөлбөмбөгийн тамирчин гэгддэг түүний эхнэр болох бүсгүй нь Солонгосын SBS телевизийн спортын сэтгүүлч Ким Мин Жи хэмээх үзэсгэлэнт бүсгүй юм. Тэд 2011 оноос хойш үерхсэн аж.
Пак Жи Сон хэлэхдээ олон жил үнэнчээр зүтгэсэн хөлбөмбөгөөсөө холдож байгаа нь гунигтай боловч энгийн хүний амьдралд хөл тавьж байгаадаа баяртай байна гэжээ. Тэр ирээдүйн амьдралын төлөвлөгөөгөө олонд дэлгээгүй ч бал сарын аяллаа буурал Европын орнуудаар өнгөрөөнө гэдгээ мэдэгдсэн юм.



А.Амка
Сэтгэгдэл байхгүй байна