Кейт Миддлтонд Виктория Бекхэм гутал бэлэглэжээ

Их Британийн ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтонд дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм гутал бэлэглэжээ. Британи бүсгүйчүүд нэг нэгнээ үргэлж дэмжиж явах ёстойг харуулахын тулд Виктория энэ бэлгийг өгсөн гэнэ.

 

Викториягийн гүнжид бэлэглэсэн гутал нь Christian Louboutin-ийнх юм байна. Гэхдээ яг ямар загварыг бэлэглэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Christian Louboutin брэндийг үүсгэн байгуулагч Кристиан Лубутен  “Би Кейтийг  маш их хүндэлдэг. Виктория Бекхэм ч гэсэн түүнийг их хүндэлж, үргэлж сэтгэл санаагаар дэмждэгийг мэднэ. Нэгэн зураг авалтын үеэр Виктория Кейтэд миний загваруудаас бэлэглэсэн. Кейт тэр гутлыг өмсөөд зургаа авахуулсан нь тун сайхан харагдаж байсан шүү” гэж  нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Кейтийг нэг л өдөр Викториягийн бэлэглэсэн гуталтай олны өмнө гарна гэж бүсгүйчүүд анзааран хүлээх болоод байгаа гэнэ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zotcin
    yamar doligonuur yum be.
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025