Ч.Цэлмүүний өвөө баярласан болов уу...

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гэж хаана юу гэж хэлж “оноо” авахаа мэддэг сүйхээтэй эр. Тэгвэл түүний аав  Ж.Гарьдхүү  гэж хөрс судлаач-агрохимич мэргэжилтэй докторын цолтой эрдэмтэй хүн бий. Наадмын өмнөхөн олон азай буурал төрийн одон медалиар энгэрээ мялаасны нэг нь Ж.Гарьдхүү гуай. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон тэрбээр өдгөө 80 насыг шүргэж яваа гэхэд ануухнаараа, хөнгөн шингэж гэж жигтэйхэн харагдаж байна лээ. Ж.Гарьдхүү гуай ач охин Ч.Цэлмүүнээрээ дуулж хуурдуулах дуртай гэдэг. Тэгвэл дуучин бүсгүй гавьяат зүтгэлтэн болсон өвөөгийнхөө шавайг нь ханатал дуулж өгөө байлгүй дээ.


Г.БӨРТЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Ee
    U ve neg copy nuud hamarnuud n ymar muuhai um be ...
    2014 оны 07 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025