Нас явсан топуудыг гишгэж, тодорсон Ч.Ундрах

Содон өнцөгтэй, чадвартай  дизайнеруудын ур, ухаан шингэсэн загваруудыг чадварлаг моделиуд амилуулдаг билээ. Тэрчлэн загварын ертөнцийг хатуу, харгис гэж ярьдаг. Яах ч аргагүй нас, зүс нь цаашилж яваа бол загварын тайз өөрөө л буулгачихдаг гэдэг нь хоёр жилийн өмнөх “Гоёл” наадмаас бүрэн харагдсан.  “Мөнхийн залуу” Э.Одгэрэл,“Азийн топ модель” Д.Болормаа гэхчлэн хуучны Топ-ууд халаагаа өгсөн тэр жил 13 дахь Топ моделио загварынхан угтан авсан юм. Тэр нь Ч.Ундрах байсан билээ. Загвар өмсөөд багагүй хугацаа өнгөрсөн түүнийг топоор тодрон гарч ирэхэд шагнал нүдээ оллоо гэх хандлага давамгайлж байсан. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр ГХЯ-нд ажилладаг  нөлөө бүхий эрхмийн тус дэмээр Топ болсон гэх ярианд ч бас орсон. Уг нь тэрбээр гэр бүлтэй л дээ. Ямартаа л хүүхэд төрүүлснийхээ дараа нилээд жин нэмж, форумаа алдаад байсан ч, Топ болдог тэр жилээ  тайзнаа эргэн ирэхдээ яг л өмнөх шигээ галбираа гайхуулан гунхаж байсан.  Ер нь бол түүний бусад Топуудаас ялгарах нэг онцлог нь эхэнд өгүүлсэнчлэн “Мөнхийн залуу” акул топууд ард үлдсэн тэр жил шилдгээр тодорсон явдал юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Форм
    Форумаа биш формоо.
    2014 оны 07 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025