Эрэгтэй загвар өмсөгч хүйсээ солиулав

Яг эмэгтэй хүн шиг харагддаг эрэгтэй загвар өмсөгч Андрей Пежич хүйсээ солиулжээ. Түүнийг FHM сэтгүүл Дэлхийн шилдэг 100 эмэгтэй загвар өмсөгчийн тоонд гурван жилийн өмнө багтааж, дуулиан болж байсан удаатай. FHM –ийнхэн Пежичийг эмэгтэй загвар өмсдөг болохоор бүсгүй хүн гээд бат итгэчихсэн байж. Гэтэл эрэгтэй болж таарсан билээ.

Тэгвэл Пежич саявтархан хүйсээ солиулж, нэгмөсөн эмэгтэй хүн болсон гэнэ. Андрей Пежич  “Энэ хэдэн жилийн турш намайг дэмжиж ирсэн та бүхэндээ талархаж явдгаа илэрхийлье. Би хүйсээ солиулсан гэдгээ шулуухан хэлэх нь зөв байх гэж бодож байна. Бүгд л урагшлан хөгжиж, сайжрахыг хичээдэг шүү дээ. Миний өөртөө хийлгэсэн өөрчлөлт намайг бүрэн өөрчилсөн хэрэг биш. Зүгээр  хүйсээ солиулсан л хэрэг. Та бүхнийг ойлгоно гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Марк Жейкобс, Жан Поль Готье нарын загварын  ертөнцийн “мангасууд”-ын эмэгтэй загварыг өмсдөг Пежичийг өмнө нь эрэгтэй хэрнээ эмэгтэй хүнтэй ялгаагүй харагддаг тул загвар зохион бүтээгчид урих, хамтран ажиллах их дуртай байсан. Харин одоо нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа  “Би хөвгүүн болж төрсөндөө үргэлж харамссаар ирсэн. Багадаа ээжийнхээ юбкийг өмсөж, балетчин шиг харагдахыг хичээдэг байлаа” гэж  өгүүлсэн удаатай.

Одоо Пежичийг FHM сэтгүүл дэлхийн шилдэг 100 эмэгтэй загвар өмсөгчийн тоонд зүй ёсоор багтааж болохоор болжээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025