Уитни Хьюстоны ясыг өндөлзүүлэхгүй байхыг эх нь шаардав

“Америкийн аймшигт түүх” олон ангит киногоор олны танил болсон жүжигчин Анжела Бассет найруулагчийн ажилд өөрийгөө сорьж үзэхээр шийдэн, эхний бүтээлээ нэрт дуучин Уитни Хьюстоны амьдралаар хийхээр болсон юм. Киноны гол өгүүлэмж нь Уитни Хьюстон болон түүний нөхөр, рэп дуучин Бобби Браун нарын хайр сэтгэл, амаргүй харилцаа, хагацал салалтын тухай байх гэнэ. Уитни Хьюстоны дүрд Йан ДаКоста Алафиг ч сонгоод амжжээ.

Гэвч тус киног хийхгүй байхыг Бассетаас нэрт дуучны төрсөн эх Сиси Хьюстон шаардсан байна. Мөн охиныхоо намтраар кино хийхийг эхнээсээ л зөвшөөрөөгүй гэдгээ мэдэгджээ.

Сиси Хьюстон  “Бид охиныхоо түүхээр кино хийж, мөнгө олох  хэмжээнд тулсан арилсан дотортой хүмүүс биш ээ. Энэ киног бүтээлгэхийг зөвшөөрсөн гэдэг мэдээлэл оргүй худал. Охины минь ясыг өндөлзүүлэлгүй  тайван орхиоч” гэж мэдэгдсэн байна.

Уитни Хьюстоны охин 21 настай Бобби Кристина Браун ч энэ киног хийлгэхгүй байхыг хүсч буй ажээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025