УДБЭЧ-т олон жил ажиллаж буй МУГЖ Б.Сийлэгмаа олон сайхан дууг ард түмний сэтгэлд хоногштол дуулсан. Түүний урлагийн гараагаа эхлэхдээ Хилийн цэргийн ансамбльд очиж гурван ч удаа шалгуулаад тэнцээгүй ч дөрөв дэх дээрээ тэнцсэн гэдэг. Б.Сийлэгмаагийн ханийг Эрдэнэбилэг гэдэг. Ханьтайгаа ханилаад 18 жил болж байгаа. “Миний амьдрал хоёрхон эр хүн байдаг. Тэр нь миний хань, хүү хоёр” гэж ярьсан тэрбээр ярьсан удаатай. хэмээсэн. Дуучны хүү Хөгжим бүжгийн коллежийн морин хуурийн ангийг төгссөн бөгөөд урлагт элэгтэй, удам дамжсан авьяаслаг нэгэн бий. Б.Сийлэгмаа сүүлийн үед уран бүтээлээсээ хөндий нам гүмхэн амьдрах болсон. Наадмаар төв цэнгэлдэхийг ханьтайгаа ажигланхан холуур явж харагдана лээ.


Н.ДАРИЙ
.
Сэтгэгдэл (8)