О.Чулуунбатын охин Ц.Гантөмөрийн “онц” бэр

Цагтаа Монголбанкийг залж явсан О.Чулуунбатад банкирынх нь хувиар бол гайгүй дүн тавих ёстой гэх эрхмүүд цөөнгүй. Бас сайнгүй үгс унагах нь ч бий. Тухайлбал, судлаач Д.Ганхуяг түүнийг банкны системийг ёстой нэг авах юмгүй болгосон хүмүүсийн нэг гэдэг бөгөөд мөнгөний амтанд орсон О.Чулуунбат банкинд ажилладгаараа далимдуулан хувийн компаниудаас дансны аргаар болон авлигаар мөнгө саах ажлыг эхлүүлсэн гэж бичиж байсан билээ. Гэсэн ч О.Чулуунбат эрхэм өдгөө төрийг түшилцэх хариуцлагатай албыг хашаад явж байна. Ер нь бол түүнийг харьцангуй нээлттэй нэгэн гэхэд болох биз. Анхны эхнэрээсээ салан Г.Цэндмаа гэх эмэгтэйтэй нийлж, хэнз үрийн зулай үнэрлэсэн тэрбээр дахин шинэ амьдрал зохиосон. Хүү Ч.Бөртөнбатыг нь хар тамхины хэргээр саатуулагдан олны анхааралд орж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг. Тэгвэл том  охин Ч.Агиймаа нь нэгэн цагт дуучин С.Жавхлангийн хадам аав байсан “Торгоны зам”-ын  Ц.Гантөмөрийн сайн бэр.

Хүү Г.Түвдэндоржтой нь амьдрал зохион хоёр хүүхдийн ээж болсон Ч.Агиймаа аавтайгаа, бас дүүтэйгээ нилээд адилхан гэдгийг уншигч та зураг дээрээс харж байгаа байх. Гол нь түүнийг ихэд даруухан бас ухаалаг эмэгтэй гэдгийг ойр тойрных нь хүмүүс ярьдаг. Нөхөр Г.Түвдэндорж нь монголдоо 1 дүгээр дунд сургуулийг дүүргээд, Америкт очиж Berkeley коллежид суралцан төгссөн. Түүний араас бүсгүйчүүд чамгүй гүйдэг байсан гэх. Гэсэн ч Г.Түвдэндорж, Ч.Агиймаа хоёр 7 жил үерхээд нэг гэрт орсон аж.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    сайн охин шүү
    2014 оны 07 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025