“Хөх тэнгэр”-ийн Дашка буюу МУГЖ Б.Дашдондогийг чадалтай хоолойтой гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хувь уран бүтээл гэхээсээ илүүтэй дуучид, студийнхаа ажилд харцуй шамласан түүний “Nature sound”-аас цөөнгүй шинэ залуу уран бүтээлчид мэндэлсэн. Тэрбээр дуулах дур сонирхолтой авьяаслаг залуусыг урлагийн замд хөтлөж яваа нэгэн. Тэгвэл Дашка Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран энэ сарын 26-нд ганцхан удаа “Үзэсгэлэнт төгөлдөр эх орон” нэртэй VIP тоглолтоо хийхээр болжээ.

Сэтгэгдэл байхгүй байна