Нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг шог зургаараа уудлан илчилдэг С.Цогтбаяр эрхмийн 10 гаруй сая төгрөгийн үнэ бүхий грашийг нураачихжээ. Тэрбээр цахим хуудсандаа ингэж бичжээ.
“Хэд хоногийн өмнө Номингийн Баярсайханы ийм позтой зургийг хараад уг нь их дөлгөөн тайван нүдэнд дулаахан залуу их л бухимдаж дээ гэж бодож суусан. Би бас өөрийгөө хорхойд хоргүй шахуу хэмээн бодож ноцтой дайсангүй дээ гэж бодож явдаг нэгэн. Гэтэл үнэхээр хорхой ч гэсэн биедээ хүрэхээр атирдаг юм байна. Твиттэрээр зарим нь ам асууж байна. Чи чинь ардчиллыг их дэмждэг биз дээ. Тэрний чинь үр дүн гэнэ. Тийм ээ Ардчилал бол миний итгэл үнэмшил байсан. Байх ч болно. Харин би өөрийнхөө итгэл үнэмшлийг нэг муу грашаар солих хямдхан гар биш гэдгээ албан ёсоор хэлчихье.
Ялангуяа миний энэ бухимдлыг алгаа үрчин өөр зорилгод ашиглахыг санаархсан нөхдүүдэд. Миний хүсэж мөрөөдөж итгэж байсан тэр Ардчилалын нэр хүндийг унагаж нэр хүнд албан тушаалын боол болон нугалаа завхрал хийж байгаа новшнуудтай бол харин үзэж тарна гэдгээ хэлчихье. Харж хайрлаж өөрөөсөө ч харамлаж явсан гоо бүсгүйгээ итгэж өгсөн нөхөртөө зодуулж нүдүүлж зовж шаналсан явааг харж буй мэт сэтгэгдэл төрж байна. Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзана гэдэг шиг арай бааварлаад байгаам биш үү "Хам"-уудаа...” гэсэн байна.
Түүний грашийг нураасан шалтгаан нь улс газраа авч байгаа хэрэг хэмээн цагдаагийн нөхдүүд ирээд анхааруулаад явсан аж. Харин С.Цогтбаярын өгүүлснээр тэрхүү газар дээр нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай биш Сонгинохайрхан дүүргийн нэг иргэнд үйлчилгээний зориулалттай байшин бариулахаар захирамж гарсан гэнэ.






Сэтгэгдэл байхгүй байна