Б.Чинбаа болзоонд зогсов

Монголын рок поп урлагийн талбарт орон зайгаа тогтоосон  “Sweetymotion”-ы продюсер Б.Чинбат,  дуучин Ц.Сарнай нар  залууст үлгэр дуурайл үзүүлж яваа хос гэхэд болох юм. 10 гаруй жил үерхэж байгаад нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэсэн тэд бат бэх харилцааныхаа үр шимийг үзэж яваа нь дамжиггүй. Б.Чинбатын тухайд  “Sweetymotion”-ыхны үнэнч найзын зэрэгцээ хатуухан багш нь. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч тэрбээр  Монголдоо ирээд “Давтагдашгүй” нэртэй тоглолтоо хийж өөрийгөө тунхагласан.

Харин Ц.Сарнайгийн тухайд урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг, өвөрмөц төрхтэй төдийгүй бие хаа сайхантай. Тэгвэл ийм ийм давуу талтай хос энэ жилийн баяр наадмаар амрах зуураа сонгодог тоглолтууд үзэхэд цагаа нэлээдгүй зориулж байгаа аж. Энэхүү зураг дээр Б.Чинбаа тоглолт үзэх гээд  гэргийгээ хүлээж байгаа харагдана.
 

Н.ДАРИЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025