
Их Британийн Хатан хаан Елизавета II-ийн хайртай хурдан хүлэг Эстимейтээс авсан шинжилгээгээр хориотой эм тариа буюу допинг хэрэглэсэн нь илэрчээ. Ноднин зургаадугаар сард Royal Ascot-ийн уралдаанд аман хүзүүдэж, Хатан хааныг баярлуулсан Эстимейт хүлгээс ийнхүү допинг илэрснээр медалиа хураалгахын зэрэгцээ 140 мянган фунтээр торгуулахад хүрчээ.
Гэлээ ч Хатан хааны хайртай хүлгээс допинг илэрсэн нь хүч нэмэгдүүлэх хориотой тариа хийснээс бус хоололтоос болсон ч байж магадгүй гэсэн таамаглал зарим хэвлэлүүд дэвшүүлсэн байна. Одоогоор Хатан хааны хүлгийн цусанд допингийн төрлийн зүйл хэрхэн орсныг шалгаж байгаа ажээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна