“Тарбозавр батаар” марк худалдаанд гарлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар Монгол шуудан компани “Тарбозавр Батаар” нэртэй маркийг бүтээж өнөөдөр худалдаанд гаргалаа.

Монгол улсаас хууль бусаар алдагдаж, улмаар АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан “Батаар” үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авчирсан. Тэгвэл 70 сая жилийн настай энэхүү олдвор эх орондоо эргэн ирснийг тохиолдуулж Үлэг гүрвэлийн төв музей байгуулаад байгаа билээ. Энэ нь соёлын өвөө хамгаалахаас гадна эдийн засагт хувь нэмрээ оруулна” хэмээн нээлтийн үеэр онцолж байсан юм. Харин марк, анхны өдрийн дугтуй болон дардасны эх зургийг маркийн зураач Ч.Бат-Эрдэнэ зурж, график дизайнаар Ж.Ганхуяг ажиллажээ.

Н.ДАРИЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025