Хийлийн уран яруу эгшгээр бидний зүрх сэтгэлийг хөглөдөг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ. Өөрийн гэсэн эрхэмсэг өнгө аястай авьяаслаг энэ бүсгүй хийлч Дээгий гэж дуудуулах дуртай. Тэгж дуудуулах нь түүний бахархал бөгөөд өөрт нь ирсэн хамгийн том шагнал гэдэг. Дээгий хөгжмийн сургуулиа Зайсан дахь “Bella Vista” хотхонд нээсэн бөгөөд төгөлдөр хуур, хийл, морин хуур хөгжмийн сургалт явуулдаг. Мөн “W” нэртэй эмэгтэйчүүдийн клубыг нээсэн. Олон бүсгүйчүүдтэй зовлон жаргалын тухай яриалцдаг гэнэ лээ. Түүний хоёр дахь сонголт мөн л гадаад эр. Нөхөр Марк Бейли уул уурхайн “Лейтон” компанийн гүйцэтгэх захирал австрал эр юм. Тэд хаа явсан ч үргэлж цуг гэж мэдээрэй гэдэг шиг байнга хамт явж харагддаг.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (7)