УДЭТ-ын нүүр царай болсон авьяаслаг жүжигчдийн нэг бол С.Болд-Эрдэнэ. Дотортой жүжигчин гэгддэг тэрбээр уран бүтээлийн олз омог арвинтай яваа. “Гэгээн Муза”-г гардсан нь ч тод илэрхийлэл нь. Тэрчлэн тайз, дэлгэцийн цөөнгүй дүрүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин залуу олны анхааралд нэгэнт орсон. Тэр хэрээрээ намбатай байх ёстой нэгэн билээ. Гэхдээ тэрбээр үе үе сахилгагүйтчихдэг. Ямартаа л Чингисийн талбайн урд байрлах, шөнө дунд хүртэл ажилладаг нэгэн клубт хэрэг тарьсан тухай нь мэдэх хүмүүс нь ярьж байхав. Тодруулбал, С.Болд-Эрдэнэ өөрийн танилынхаа ажилладаг шөнийн клубээр үйлчлүүлэхдээ давуу эрх эдлэж, үйлчилгээнийх нь цаг дуусчихаад байхад үүд хаалгыг нь гаднаас нь цоожлуулж байгаад нилээдгүй наргисан гэнэ. Гэсэн ч сүүлдээ гэрээ мартталаа наргиж яваагаа ухаарсан уу яасан гадагшаа гарах гэтэл клубын үүд цоожтой байж. Тэгэхээр нь хаалгаараа гаргадаггүй юм бол цонхоор нь гарнаа гээд гарсан гэнэ. Тэгэхдээ зүгээр гарчихсангүй. Клубын хаяг, сурталчилгаа бүхий самбараас зүүгдэж байгаад доош буухдаа, урж тасдаад хаячихсан аж. Түүний энэхүү үйлдэлд клубын ажилчид ихээхэн эгдүүцэж, намбагүй нөхөр байна хэмээн ярихад хүрчээ.
Сэтгэгдэл (1)