Бурханч ламын хангүг эзэгтэй хаана л явна даа

Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат Монголын шашин номын үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж яваагийнхаа хэрээр олны талархлыг хүлээсэн нэгэн. Тэрбээр Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” гэдэг газарт Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан Аглаг бүтээлийн сүм музей байгуулсан. Тэгвэл эрхэм бурханч ламыг арвин их үйлсээ төвөггүй хийхэд ар талыг нь найдвартай хариуцаж явдаг хүн бол гэргий Ким Сон Жон хэмээх солонгос бүсгүй юм.

Түүнийг нөхрийнхөө удирддаг Урлахуйн ухааны дээд сургуулийн гадаад харилцааг хариуцан ажилладаг ажилч хичээнгүй, даруу төлөв жинхэнэ хангүг гэрийн эзэгтэй гэж мэдэх хүмүүс нь ярих юм билээ.

Тэдний танилцсан түүх нь эгээтэй л солонгос цувралд гардаг шиг сонирхолтой гэсэн шүү. Юу гэхээр Г.Пүрэвбат Энэтхэгт бурханы шашинд шамдан суралцаж байх үедээ хүний л нутаг болсон хойно чамгүй ядарч зүдэрч байж. Харин тэр үед нь угийн шашинлаг Ким Сон Жон бүсгүй сайхан сэтгэлийн гараа сунгаж, мартахын аргагүй тус болсон нь бурханч ламын сэтгэлийг уяраасан гэдэг. Гэхдээ тэрбээр хангүг гэргийгээ олноос нууж өдийг хүрсэн нь үнэн.

Ер нь бол хаана ч явсан ганцаараа явж харагддаг бурханч лам Г.Пүрэвбат наадмаар ч ганцаараа явж л байх юм даа. Жинхэнэ хангүг эзэгтэй Ким Сон Жон бүсгүй хаана л наадамлаж явна даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025