“Хувьсал” продакшны хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд эхэлснээс хойш амжилттай явагдаж, дуусах шатандаа оржээ. Тус киноны төгсгөлийн зураг авалт Хөвсгөл аймагт амжилттай үргэлжилж буй юм. Энэ киног тун сонирхолтой бүтээл болно гэж үзэгчид таамаглан, хүлээлт үүсээд байгаа бөгөөд киноны багийнхны мэдээлснээр бол наймдугаар сарын сүүлчээр нээлтээ хийх юм байна.
Киноны эрэгтэй гол дүрд 2009 оны “Азийн топ модель” О.Мөнхдалай тоглож буйгаас гадна МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нар хамтран тоглож байгаа. Киноны найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажиллаж, зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн юм. Уг киног бүтээхэд нийтдээ 200 гаруй уран бүтээлч оролцсон ажээ.











Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна