О.Магнай манлайлаад л давхичихна

“Яаж ч байсан УИХ-д л нэр дэвшихгүй шүү” гээд байсан О.Магнай хэлсэн үгээ мартаад нэр дэвшчихсэн давхиж явсан. Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч явахдаа  Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн байсан. Тэгсэн мөртлөө МАХН-ын дарга Н.Энхбаярын нууц ажиллагааны төлөвлөгөөг гардан гүйцэтгэгчдийн нэг гэдэг нь илчлэгдэж байсан гээд харахаар О.Магнай хаана ч тал алддаггүй нэгэн.  2012 онд төрийн эргэлт хийнэ л гээд яриад байсан тэрбээр ШӨХТГ-ын дарга болоод харин төлөвшсөн байдал харагдаад байгаа. Гэхдээ өнөөгийн нийгмийн тогтолцоог мафийн шинж чанартай болчихсон хэмээн ярьдаг тэрбээр өөрөө ч энд тэнд очиж элдэв “бүлэглэл”-үүдтэй сүжрээд бүр манлайлаад явахдаа сийхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025