Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэнг нэгэн үе загварын тайзнаа алхсан гэдгийг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл загвар өмсөх түүний хобби нь байсан. Одоо бол урлагийн хүний амьдралаар замнаж яваа. Аавынхаа авьяасыг өвлөсөн тэрбээр Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр сураад ирсэн. Авьяас болоод зүтгэл нийлж байж амжилтанд хүрдэг хойно Ж.Дамдинцэрэн ч нэр нь тодорсон уран бүтээлч болохоор зүтгэж буй нь дамжиггүй. Тэрчлэн суралцахынхаа хажуугаар хөгжмийн бүтээлүүдээ зохиож ирсэн тэрбээр Монголдоо ирж өөрийн бүтээлүүдээ толилуулаад буцдаг уламжлалтай байсан. Тэгвэл одоо Монголдоо төвхнөөд байна. Үрийн зулай үнэрлэж аав болсон тэрбээр телевизийн хөтлөгчөөр бас ажиллах болсон байна билээ.

Сэтгэгдэл байхгүй байна