
“Хилтон” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Парис элдвийн үйлдлээрээ зартай нэгэн билээ. Тэгвэл саяхан тэрбээр өөрийгөө алдарт эрдэмтэн Альберт Эйнштейнтэй адилтгаж, бас л олны анхаарлыг татаж чаджээ.
Тэрбээр “Би яг Эйнштейн шиг хүмүүнлэг, оюунлаг нэгэн” хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Сэтгүүлч түүнийг яагаад заавал Эйнштейнтэй өөрийгөө адилтгасныг лавлахад “Бид нэг ордынх л доо” хэмээн хариулсан гэнэ. Гэтэл хэрэг дээрээ Эйнштэйн загас, харин Парис бумбын орд байж таарч. Гэлээ ч ордыг андуурсандаа Парис огт санаа зоволгүй “Өө, надад хамаагүй ээ. Би урьд нь хүмүүс намайг шоолоход гомдож уйлдаг байлаа. Заримдаа ээжийгээ тэврээд л уйлчихдаг байсан. Ээж минь бүр дагаад уйлдагсан. Одоо бол хүмүүс намайг гоочлоход би тоолгүй, инээдэг болсон” гэж хэлжээ.
Мөн Парис эрчүүдэд итгэхээ больсон шалтгаанаа ний нуугүй хэлсэн байна. 2004 онд найз залуу Рик Саломонтойгоо секс хийж буй бичлэг нь цахим хуудсаар цацагдсан юм. Тухайн бичлэгийг найз залуу нь цахим хуудаст зарсан байжээ.
Тийм зүйл болсны дараа тэрбээр “Хэдэн жилийн турш итгэж, найдаж явсан хүн маань тийм зүйл хийсэн болохоор үнэхээр аймшигтай байсан. Үүнээс хойш би эрчүүдэд итгэхээ больсон. Миний амьдралын хамгийн эмзэглэсэн, хамгийн аймшигтай явдлын нэг нь тэр байлаа. Тэгэхэд би итгэмтгий, гэнэн бүсгүй байж дээ. Тэр бичлэг цацагдсан нь миний буруу биш байсан. Харин тэр хүний л хүн чанарын асуудал байсан” гэж өгүүлсэн байна.
Сүүлийн хэдэн жилд тэрбээр Ривер Вайпери хэмээх залуутай найзалж байгаа. Тэр найз залуугаа “Их эелдэг залуу шүү” гэж магтсан удаатай. Шөнийн цэнгээний газраар хэсч, шоудах дуртай Парис сүүлийн үед харьцангуй томоожиж бүр гэр бүлтэй болох тухай бодох болсон гэж яригдаад буй юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна