АПУ-гийн өв залгамжлагч Ануг орхисноо бататган сүй тавилаа

УИХ-ын гишүүн гэхээсээ “АПУ”-гийн гэх тодотголоороо гоёдог Г.Батхүүгийн хөвгүүд гэж амрагийн явдал арвинтай нөхдүүд байх юм. Том хүү Б.Ганхөлөг нь бүр Зууны манлай Б.Сараатай нэр холбогдож байсан. Тэгэхдээ олны өмнө “3 охин”-ы Анутай хамтдаа ил гарч явсан. Хайр сэтгэлдээ мансуурсан хос “Тэнгис” кино театрт кино үзэж яваад манай зурагчны дуранд өртөж байсан нь энэ.

Тэгвэл Б.Ганхөлөг шинэ хайртайгаа учраад зогсохгүй, бүр сүй тавьсан гэх мэдээлэл байна. Тэрбээр Анутай өнгөрүүлсэн цаг хугацаагаа тээр хойно үлдээгээд телевизийн хөтлөгч эмэгтэйг эхнэрээ болгохоор сонгожээ. Тодруулбал, Блүүмбэрг  ТВ Монголиа телевизийн хөтлөгч н.Дэлгэрмаа хэмээх бүсгүй Б.Ганхөлөгийн хайрыг татжээ.

Дашрамд өгүүлэхэд, Б.Ганхөлөгийн дүү Б.Ганбат  бас л “3 охин” хамтлагийн  Солотой үерхэж байгаад салсан. Өдгөө мисс н.Шүрэнцэцэгтэй үерхдэг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025