“Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн Намибын модель Бехати Принслүү нар хуримаа хийсэн байна. Тэдний хурим бусад сүпер оддын адил нууцлаг болж, ойр дотны 300 орчим хүнийг л урьсан гэнэ. 35 настай Адам Левайн болон 25 настай Бехати Принслүү нарын хурим гайхалтай болж өнгөрсөн талаар People сэтгүүлээс мэдээлсэн бөгөөд “Хүн бүхэн энэхүү гэрлэлтийг хүлээж байсан. Учир нь тэд бол “төгс хос” хэмээжээ. Тэд гэрлэлтийнхээ өмнөх өдөр Лос Анжелос хотноо бяцхан хэмжээний парти хийсэн аж. Гэрлэх ёслол Мексикийн Лос Кабост болсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна