Э.Ганболор ч гаршчихжээ

 “Sweetymotion”-ы Сарнай, Сүндэрээ хоёр үрийн зулай үнэрлэж Э.Ганболор нь ганц биеэрээ яваа билээ. FM, телевизийн хөтлөгч хийж байгаад улстөр лүү гишгэж орсон н.Ганбаяртай хайр сэтгэлийн холбоотой явсан тэрбээр хүнтэй суудаггүй шалтгаанаа маш өндөр шалгуур тавьдагтайгаа холбон тайлбарладаг байсан. Гэхдээ нас нь гучийг даваад явж байгаа болохоор хань бүлтэй болж үрийн зулай үнэрлэх талаар бодох үе гарах болсноо ч бас нуухаа больсон байна лээ. Тэгвэл хувийн амьдралдаа хувьсгал хийх талаар бодож эхэлсэн дуучин бүсгүй сошиал талбарт ч нээлттэй нэгэн байх болж. Юу гэхээр тэрбээр олны танил хүмүүсийн  selfie давалгаанд нэгдчихсэн байна. Ямартаа л өөрийн фэйсбүүк хуудсандаа “Ард: Шарга азарганы төл нь... Миний selfie дадлагажилтын 1-р шат”,  гэснээ “Есөн хөлт цагаан туг мину... selfie-р гаршиж байгаа юмуу даа би” гэжээ. Ер нь бол Э.Ганболор Selfie-ээр ч гаршиж ээ, гаршиж.

Г.БӨРТЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025