“Universe best songs” наадмын хөтлөгч П.Одгэрэлийг жавхаалаг бүсгүй гэхэд болох биз ээ. Айлын бага, эмээгийн хайртай эрх охин тэрбээр хэлээ хазаж ярьдаг, хөдөөний охин гэхчлэн янз бүрээр хэлэгддэг ч, өөрийнхөө гоо сайханд бол зуун хувиас хол давсан илүү сэтгэл ханамжтай байдаг гэнэ. Ямартаа л “Надад ээж ааваас өгсөн эрүүл саруул бие бялдар, гоо үзэсгэлэн, бурханаас өгсөн өчүүхэн авьяас, амьдралаас олж авсан чамгүй туршлага, ухаан бүгд байгаад би үнэхээр баярладаг. Заримдаа өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг юм” хэмээн ярьж байхав.
Тэгвэл өөртөө хэтийдсэн их итгэлтэй хөтлөгч бүсгүй энэ жилийн наадмаар 10 жилийн өмнө хийлгэж байсан дээлээрээ гангарчээ. Бүхэл бүтэн 10 жилийн өмнө өмсч байсан дээл гэхээр П.Одгэрэл бүсгүй өнгөрсөн жилүүдэд улам л өнгө жавхаа нэмж, галбир нь тодорсон байж таарах нь...
Н.ДАРИЙ
Сэтгэгдэл (26)