Rain үнэхээр хуримлах уу?

Солонгосын кино жүжигчин Rain ази төдийгүй олон улсын хэмжээний од болох эхлэлээ тавьсныхаа дараа уран бүтээлээсээ завсарлага авсан билээ. Шалтгаан нь Солонгосын хатуу хуулиа дагаж эр цэргийн албанд мордохоос өөр аргагүй болсон юм. Тэгээд 3 жилийн хугацаатай амаргүй албаа нэр төртэй хаагаад ирсэнд нь фэнүүд нь ихэд баяртай байдаг.

Тэгвэл католик шашны үнэн сүсэгтэн тэрбээр сүүлийн үед хайрын романс үүсгээд байна уу гэх асуултыг араасаа дагуулах боллоо. Rain  католик шашны нэгэн баярын үеэр жүжигчин Ким Тэ Хитэй учирчээ. Манайхан энэ жүжигчин бүсгүйг  “Диваажингийн шат” “IRIS” зэрэг олон ангит киногоор нь сайн мэдэх билээ.

Сэтгүүлчид тэдний харилцааны талаар сонирхож асуухад хэн хэн нь “зөвхөн шашин нэгт найзууд”  гэж хариулж байгаа ч хэрэг дээрээ өөр байж мэдэх талаар яриа гараад байна. Тэд хамтдаа рекламд тоглож, янз бүрийн арга хэмжээнд байнга цуг оролцох болсон нь харилцаа нь жирийн нөхөрлөлөөс давсан байх гэсэн “хар”-ыг хэвлэлийнхэнд төрүүлэхэд хүрчээ.

Тиймээс ч тэдний хурим болох уу, үгүй юу гэдэг сэдэв тус улсын хэвлэлүүдээр бичигдэх болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025