100 айлын уулзвар нээлтээ хийлээ

Авто замын уулзварын хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан жолооч нарт хүндрэл ихээр учирдаг. “Гудамж” төслийн хүрээнд уулзваруудыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох, өргөтгөн шинэчлэх, өөрчлөх шаардлагатай чиглэлүүдэд шинээр замын сүлжээ гаргах ажлыг өнгөрсөн жилээс шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Зуун айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан. Ажлын зураг төслийг “Ростов” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Паблик роуд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд нийт 12105 ам метр талбайд хучилт хийж, 3564 ам метр талбайд явган зорчигчийн зам барьжээ. Мөн орчны тохижилтын хүрээнд 21 ширхэг мод тарьж, 490.6 ам метр талбайг ногоон байгууламжтай болгож, гэрэлтүүлэг, гэрлэн дохио шинээр суурилуулснаас гадна ус зайлуулах 167 метр шугам хоолойг шилжүүлж, сайжруулжээ. Энэхүү төсөлд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулагджээ.

Зуун айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил бүрэн дуусч, өнөөдөр албан ёсоор нээлээ. Урьд нь байнга түгжрэл үүсдэг байсан энэ уулзарыг бүх чиглэлдээ гэрлэн дохиогоор шууд нэвтрэх боломжтой дөрвөн замын уулзвар болгон өөрчилсөн нь иргэдийн цаг завыг ихээр хэмнэх нь дамжиггүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025