Жоли, Питт хоёр “Тэнгист”

 

Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт нар Univerdal Pictures-тай хамтран шинэ кино бүтээхээр болсон тухай мэдээлэл өмнө нь түгж байсан. Тэгвэл алдарт жүжигчдийн хамтран тоглох шинэ киноны нэр тодорхой болжээ. Киногоо тэд “Тэнгист” хэмээн нэрлэсэн байна.

Анжелина Жоли, Брэд Питт нар өмнө нь нэг л кинонд хамтран тоглосон нь “Хатагтай ба ноён Смит” билээ. Энэ киноны дараагаар Брэд Питт эхнэр Женнифер Энистоноосоо салж, Анжелина Жолитой ханилсан түүхтэй.

“Universal Pictures-тай хамтран ажиллахдаа баяртай байна. “Нугаршгүй” киноныхоо ажлыг дуусгачихаад “Тэнгист” кинондоо ажиллаж эхэлнэ” гэж Анжелина Жоли өгүүлсэн байна. Жоли энэ кинонд өөрөө дүр бүтээхээс гадна найруулагчаар нь ажиллаж юм байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025