Киану Ривз хүүхэд үрчилж авна

Холливудын нэрт жүжигчин Киану Ривз хүүхэд үрчилж авахаар шийджээ. Сандра Баллок, Шарлиз Терон нарын найзууд нь хүүхэд үрчилж аваад аз жаргалтай амьдарч буйг харж, мэдэрсэн жүжигчин тэднээс үлгэр дууриалал авахаар болсон гэнэ. Гэхдээ одоогоор аль улсаас хүүхэд үрчилж авахаа шийдээгүй байгаа юм байна.

Хэдэн жилийн өмнө Киану Ривз тун хүнд зовлонтой учирсан юм. Түүний хөл хүндтэй гэргий авто ослоор нас барсан. Харин дараахан нь эгч нь хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Үүнээс хойш Ривз амьдрах сонирхолгүй болж, өөрийгөө зөнд нь хаях болсон гэдэг. Гэлээ ч ойрын жилүүдэд Киану Ривзэд амьдрах итгэл, сэтгэл эргэн төрж буй талаараа ярих болсон.

“Би романтик хүн. Гэхдээ хайртай бүсгүйдээ зориулж  хайраа илчилсэн үгс бичүүлэхээс онгоц хөлсөлж байсангүй. Магадгүй тэгэх цаг ирэх ч юм билүү. Ямартай ч би найдаж л сууна. Би хайр сэтгэлд автаж, ойр дотныхондоо хайраа илчлэх дуртай” гэж Киану Ривз өгүүлсэн байна.

М.Мөнхжин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • M
    hugshuun gooni er tegeed huuhed chireed yawah demiishde. deer n urgumul. eswel manaihaas irj huuhed awlda tsaad ewan mcgregor chin manaihaas huuhed awsan saihan l yawj bnle heh. odoo neg ehnertei bolj saihan amidrana bgaa. heden jil zowloo yaaltai ch bilee
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025