Золоогийн романс төгсөхгүй нь ээ...

Охиныхоо аав жүжигчин Б.Тамираас өрх тусгаарлаад нэлээдгүй удсан жүжигчин Золоо шинэ найз залуутай болжээ. Анхны нөхрөөсөө салаад хэд хэдэн эрчүүдтэй нэр холбогдоод амжсан Золоо залуу жүжигчид дотроо хэвлэлийн баатар нэгэн гэж болно. Б.Тамираас албан ёсоор харилцаагаа таслаагүй байхдаа Топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс Цэгцбаатартай романсдаж байгаад нөхөртөө гардуулж салах шалтгаан болсон хэмээн шуугиж байсан. Үүнийгээ ч тодорхой тайлбарлахгүйгээр хосууд тун удахгүй салсан гэх  яриа газар авч хоёр тийш болсон нь үнэн болсон.

Охиноо өөр дээрээ авч аавтай нь хааяа уулзуулдаг хэмээн өөрөө ярьсан жүжигчин бүсгүй ганц бие ээжийн эрх чөлөөг хангалттай эдэлж баар цэнгээний газраар найзуудтайгаа ууж наргин багагүй сенсааци тарьсан. Ямартаа л дуучин Б.Амархүүтэй  хөтлөлцөн яваа дүр зураг нь  олон нийтэд ил болж зүгээр харилцаатай биш гэдэг нь тодорхой болж байв. Гэхдээ тэрбээр энэ мэт анхаарал татсан асуудлуудад хариулт өгөлгүй хэсэгтээ л  даруухан ээжийн дүрд тоглосон. Тэгвэл  саяхан үндэсний их баяр наадмаар шинэхэн найз залуугаа албан ёсоор танилцуулсан нь энэ.

Хайрандаа умбаж жаргалтай байгаа нь царайнаас нь тод харагдах Золоо улам өнгө зүс нэмж ганц бие ээж биш эгээтэй л арван наймтай охин шиг харагдсан шүү. Энэ үл таних залуугаа удалгүй албан ёсны нөхөр хэмээн танилцуулж нүүр бардам алхах цаг Золоод гарах байлгүй. Ингээд олныг үл нуршин залуу хосдоо аз жаргал хүсье.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • irgen
    ene neg hiisen bvteesenni medegdehgvi kim shig hvvhen neg bn bugs buuruur olnii tanil bolchhiimaa jvjegchin genevv bitgii bysad zalyy chadwartai jvjegchidiin neriig bvv gytaa jvjgelj chadahgvi jahan amitan
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • zoloo
    hen gedeg vu hideg zaluu vum bol doo. saihan l hosuud bn az jargal husey
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025