Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

Жил жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдээр хурдан морь унаач хүүхдүүд гэмтэж бэртдэг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвөөс хийсэн мэдээллээр энэ наадмаар  Хүй долоон худагт 7-18 насны 511 унаач хүүхэд 1751 морь унаж уралдсан буюу хүүхэд бүр хоёроос дөрвөн насны морь унажээ.
Энэ жилийн хурдан морины унаач хүүхдүүдэд стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл өмсүүлэх шаардлагыг өндөр хэмжээнд тавьж ажилласны үр дүнд бүгд хамгаалалтын малгайтай уралдсан болохыг Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн онцолсон. Гэхдээ хүүхэд мориноос унаж бэртэх явдал олон гарчээ.
Зөвхөн Хүй долоон худагт уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж таван хүүхэд нь хүнд, гурав нь хүндэвтэр, найм нь хөнгөн бэртжээ. Улсын хэмжээний судалгаа гараагүй байгаа юм байна.
 Нэмж дуулгахад, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй хоёр унаач хүүхэд мориноосоо унаж биеийн байдал нь хүнд байгаа харамсалтай тохиолдол Ховд аймагт гарчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025