Солонгосын кино дэлхийг байлдан дагуулж, монголчууд байтугай киночдын нийслэл Америк хүртэл хангүг савангийн дуурьт автах болсоор удаж буй. Олон ангит киногоороо алдартай Болливудыг бут цохих болсон Солливудын кино жүжигчид манайдаа бол монгол жүжигчдээсээ ч илүү танил, сонирхолтой байдаг нь нууц биш. Тэр олон кинонд тоглож буй жүжигчид нь дотроо мэдээж эрэмбэ, зиндаатай. Зарим нь ур чадвар, авьяасаараа нэрд гарна, зарим нь гоо үзэсгэлэнгээрээ алдарт хүрч, анхаарлын төвд орно. Бас зарим нь секси имижээрээ олны хараанд өртөх тохиолдол ч байна. Энэ замаар нэр алдарт хүрэгсдээс хамгийн алдартай нь У Ин Хэ хэмээх энэ бүсгүй.
Азийн кино урлагийн хамгийн том наадам Солонгосын Бусан хотод болдог бөгөөд хэдэн жилийн өмнө тус наадмын улаан хивсний ёслолд тэрбээр хэт задгай даашинзтай ирж, Солонгосын байтугай дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэж чадсан. Дундаж жүжигчин байсан У Ин Хэ тэр цагаас хойш олны анхаарлын төвд орж, тэр жилийн Бусаны кино наадмын шигтгээ болсон билээ. Хэсэг хугацаанд чимээ аниргүй байсан sex bomb маань саяхан бас л нэг онцгой арга хэмжээ болох Бучоны фантастик киноны олон улсын наадмын улаан хивсний ёслолд оролцов. Энэ удаа өмнөхөөсөө арай даруухан даашинзтай ирсэн ч хэвлэлийнхэн түүнийг даган хошуурч байлаа.


Сэтгэгдэл (1)