Дархан аварга А.Сүхбат зодоглож байна

Дархан аварга А.Сүхбат төрөлх нутаг Төв аймгийн Сэргэлэн сумынхаа 90 жилийн ойн наадамд зодоглож нэг даваад байна. 64 бөх зодоглож байгаа тус наадмын барилдааны хоёрын даваа өнөөдөр үргэлжлэх аж.  

Тэгэхээр Монгол наадмынхаа өмнөхөн Дархан аварга цол тэмдгээ төрийн тэргүүнээс гардан авсан А.Сүхбат аварга бөхийнхөө торгон ногоон дэвжээнээ эргэн ирсэн гэдэг нь харагдаж байна гэхэд болох болов уу.

Р.Гончигдорж нарын УИХ-ын гишүүд наадмын өмнөхөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьж, тэр нь дэмжигдснээр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цолоо авсан билээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025