“Universe Best Songs-2009” наадмын шилдэг 25 оролцогчид багтсан “S4” хамтлаг байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа. Саяхан хамтлагийнхан шинэ гишүүнээр бүл нэмсэн нь Universe Best Songs наадмын шилдэг ороцлогч Одко. Б.Чинбатын “Оne music” продакшнтай хамтран ажилладаг S4 хамтлаг энэ жилийн наадмаар СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Энэ ч яахав, тэгтлээ сонин мэдээ биш, хүсвэл гудамжны нохой хүртэл одон медаль хүзүүндээ ч болов зүүчихээр болсон үе. Гол нь угийн шооч, өөнтөгч твиттерчид л S4 СТА авлаа гэсэн чинь гар утас хүртэл СТА авдаг болчихсон юм уу гэж жиргэв. Удахгүй гар утас гавьяатын одон тэмдэг авах вий дээ /хэхэ/. Нэг талаар тус хамтлаг олонд хүрээгүйн нэг илрэл, нөгөө талаас ерөөс шагнал, одон медалийн үнэ цэнэ алдагдсаныг ёжилсон далд ёгтлол байлаа гэж.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна