“Банш” гэх тодотголоор олонд танигдсан жүжигчин Д.Баттөмөр “X-түц” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Нэр алдартай ах эгч нарын дэргэд нэлээн арвин туршлага хуримтлуулсан тэрбээр Эрхэмээ, Шагай хоёртой нийлж “Мөрөөдлийн театр”-аа нээснээр олз омогтой яваа гэж болно.
Хувийн амьдралын тухайд ч чамгүй зузаан намтар түүхтэй нэгэн. Оюутан ахуй үедээ амьдрал зохиож хөөрхөн хүүтэй болсон Банш Батаагийн одоогийн амьдрал түүний хоёр дахь сонголт нь. Тэрбээр анхны эхнэр, хүү хоёртойгоо сүүлийн жилүүдэд холбоо сүлбээ тасарсан бөгөөд хоёр дахь эхнэрээсээ хоёр ч хүүхэдтэй болоод байгаа билээ.
Өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан хоёр эхнэрийн гурван хүүхэдтэй Банш Батаагийн хүүхдүүдийг хаанаас нь харсан ч Батаа шүү. Энэ жилийн баяр наадмаар гэр бүлийнхээ хамтаар наадамлаж яваад манай дуранд өртсөн байна. Эгч дүүс гэмээр хоёр дахь эхнэртэйгээ адилхан Банш Батаа эхнэр, охинтойгоо ижил өнгийн дээлээр ижилссэн нь хэр зохиж харагдана вэ?
М.Сонор
Сэтгэгдэл (13)