“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай хувь, хувьсгалын ажлаа зэрэг амжуулж яваа адтай аавын одтой хүү. Сэтгүүлч бүсгүйтэй амьдралаа холбож, хүний өөрийн нийлсэн 4 хүүхдийн аав болсон тэрээр энэ жилийн наадмаар халуун ам бүлээрээ наадамлалаа. Яагаад ч юм Шагайтай суухаас өмнө төрүүлсэн 2 хүүхдээ хүний нүднээс тэгтлээ нууцалдаг Насаа энэ удаад мөн л тэднийгээ орхижээ. Айл гэрийн эзэгтэй болж, ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн хөтлөгч бүсгүй Шагайтай сууж хүү, охин төрүүлэн, хэдийнэ алдарт эхийн одон энгэртээ гялалзуулсан билээ.
Ар гэрийн ажил, амьдралаа бүрэн хариуцахаас гадна “Мөрөөдлийн театр”-ын пиар, сурталчилгааг бүрэн хариуцдаг Насаагийн хүчээр Шагайг ардаа санаа зовох зүйлгүйгээр ажлаа, хийж, уран бүтээлээ туурвидаг гэнэ лээ.
М.Сонор
Сэтгэгдэл (19)