Монголын чадалтай хоолойтой дива нарын нэг дуучин Ж.Алтанцэцэг дуулахаас гадна дуу бичлэгийн студи ажиллуулж, бизнесийн шаггүй чадвартай гэдгээ баталсан. Увс нутгаас гаралтай, чамгүй бэл нүнжигтэй Сүхбуян хэмээх бизнесмэн эртэй сууж, хүү, охин төрүүлсэн тэрээр саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Тэрээр Солонгос улсын “Cheil” эмэгтэйчүүдийн эмнэлэгт амаржсан бөгөөд эмнэлгийнх нь дарга түүнийг Монголын алдартай дуучин гэдгийг мэдээд, хоолойг нь сонсож бишрсэн гэдэг. Амаржснаасаа хойш олон нийтийн газраар олонтаа явж харагдаагүй Ж.Алтанцэцэг нэлээд жин нэмсэн байна.

Г.БӨРТЭ
-
Сэтгэгдэл (20)