Наадмын гурван өнгө

Дэлгэр монгол дэлхийг хотойтол наадсан өдрүүдэд бид Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт ажилласан. Энэ үеэр хүмүүсийн сэтгэгдлийг мөн сонссоноо та бүхэнд хүргэж байна. Чой хамба, Хөрөнгийн биржийн Х.Алтай, Реппер Quiza буюу Б.Батцэнгэл нар наадмын талаар ингэж хуучлав.
 

Чой хамба: Монгол наадам дэлхийд 10-т ордог
-Наадам их сайхан болж байна. Энэ жилийн наадам бүр их сайхан болж байна. Юу гэвэл хур их орсон, өвөл нь өнтэй сайхан болсон. Зун нь шөнөдөө бороо ороод өдөр нь нар гараад ногоо жигтэйхэн сайхан ургаж. Хаа сайгүй цэцэг ногооны үнэр үнэртсэн, бид чинь нүүдэлчин улсууд байгаль дэлхий сэргэхээр сэтгэл тэнийгээд, энэ их сайхан байгаль, дэлхийгээ монгол хүн харахаар баясдаг. Морь эрийн гурван наадам маань өнгөтэй байна. Гадаадын хүн яасан ч их ирэв дээ, энэ жил. Учиргүй олон гадаад хүн байна. Монгол наадам дэлхийд нэр нь гарч миний дуулснаар бол дэлхийн наадмуудын 10 дотор ордог гэнэ. Үнэн байх аа, 10 ч битгий хэл тав дотор орох болов уу гэж бодох юм. Бидэн шиг ингэж үнэн зүрх сэтгэлээрээ наадаж, үнэн голоосоо баясдаг ард түмэн их ховор байдаг. Цаг нь дэлгэр, идэж уух юм нь элбэг дэлбэг ийм баяр хөөр цэнгэл дүүрэн наадам олон байдаггүй байх. Энийгээ л алдчихгүй юмсан. Ирээдүйдээ ч гэсэн энэ чигээрээ л наадья.

Х.Алтай: Би нэг дээлтэй
-Баяр наадам сайхаан. Наадамчин олныхоо л адилаар Төв цэнгэлдэх хүрээлэн дээр нээлтээ үзээд энд их насны морь хараад л байж байна даа. Одоо морь барианд орохыг хүлээж байна. Би морь уядаггүй. Тэр тал дээр тааруухан даа. Энэ жилийн наадмыг олны л жишгээр хийх гэж байна.  Би ер нь дээл бараг өмсдөггүй. Энэ манай аавын залуудаа өмсөж байсан дээл.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батцэнгэл: Залуучууд бүгд баярлана
-Наадам сайхан болж байна. Ер нь манай уламжлал болсон морины уралдаан бөхийн барилдаан сурын харваа болохоос гадна хотын залуучууд бүгдээрээ л баярлахыг хүсэж байгаа. Талбай дээр 3D шоу болох гэж байна. Маргааш нь эх орноо магтан дуулья бүх оддын нэгдсэн тоглолт болно. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд Silence white электро хөгжмийн наадам болно. Түрүү жил 15 мянган залуус цагаан хувцасаар гоёж ирсэн. Энэ жил тэрнээсээ илүү их ирнэ гэсэн хүлээлттэй байж байна. 12-нд СТӨ-нд монгол туургатны бүжгийн их наадам болж байгаа. 13-нд 13 цагаас Чингисийн талбай дээр Дээлтэй монгол наадам болно. Ер нь наадмын ач холбогдол юу вэ гэхээр үндэснийхээ соёл урлаг, ёс заншил уламжлалаа харж мэдэрч баярлах нь эргээд үндэстнээрээ бахархах бахархлыг төрүүлнэ. Энэ нь эргээд хүмүүсийн амьдралд маш том үр дүн өгдөг ийм ач холбогдолтой гэж бодож байна. Тэр утгаараа залууст ч гэсэн жил бүрийн наадмаар сайхан зүйл үзүүлэхийг хичээж ажиллаж байна даа.

 


Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • ...
    nuguu delgesen terleg ene ter bhgui shuu yuun mongoliin unertei salhi terleg gej honinii aris ym bishuu geed bsan gar yasan bee uuruu umsuud yvj bh ym daa kkk gee heldeg unen bn oooo
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    nuguu delgesen terleg ene ter medehgui shuu terleg gej honinii aris uu ene ter geed bsan gar uuruu umsuud yvj bh ym daa odoo neg ylgadag boloo blgui dee
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • HU ha
    TER H.ALTAI NI GAY MALGAI UMSCHIHUJ
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025